Ганцаарчилсан сургалт

Манай сургалтын төвд нас үл харгалзан аль ч түвшинийхэн элсэх боломжтой.

Бүлгийн хичээлийн тухай

Elementar Music Padagogic буюу Энгийн хөгжмийн сурган хүмүүжүүлэх ухааны үндсэн дээр явагддаг. Германы хөгжмийн зохиолч сурган хүмүүжүүлэгч, философич Карл Орффын үндэслэсэн сургалт юм. Энэхүү сургалт нь хөгжмийн бүхий л элементүүдийг энгийн олон төрлийн хөгжмийн зэмсэг  /мөн бусад гар доорх ямар ч материалыг ашиглаж болдог/ мөн биеийн хөдөлгөөн ба хэллэг зэрэг дээр тулгуурлан хөгжмийг тайлбарлан бодит болгон үзүүлж хэсэг хүмүүс баг болон хамтран тоглож хөгжмийг найрал хөгжим мэт бүтээж байдаг юм.

ҮНДСЭН СУРГАЛТ

Бүлгийн болон ганцаарчилсан хичээлд хамрагдан суралцах боломжтой. Бүлгийн хичээл 7 хоногт 1 удаа, Ганцаарчилсан сургалт 7 хоногт 2 удаа орно.

Энэ насны хүүхдүүдийн сэтгэхүйн онцлог дээр тулгуурлан явагддаг. Хичээлийн үеэр дуулж, бүжиглэж, багаараа тоглож, бяцхан найрал хөгжим бүтээдэг.

Хөгжим сурахад хэзээ оройтохгүй. Төгөлдөр хуур тоглож сурахыг хүсдэг хэн бүхэн энэхүү сургалтанд маань хамрагдах боломжтой.

0 – 3 насны хүүхдийн насны онцлогт тохирсон арга хэлбэрээр тэдэнд зориулсан хөгжмийн хөтөлбөрийг манай сургалтын төв явуулдгаараа онцлогтой.

Тайванбаатарын Ганчимэг

Миний бие багаасаа Монголын хүүхдийн ордон төгөлдөр хуураар хичээллэж, Соёл урлагийн их сургуулийг “Дуу хөгжим заах арга Концертмейстр” мэргэжлээр төгссөн. Мөн Испани Улсад Төгөлдөр хуурч Саяанцэцэг багшийн удирдлаган дор мэргэжил дээшлүүлах курст хамрагдаж байсан туршлагатай.

Хүүхдүүдэд хөгжмийн тухай зааж сургах нь намайг аз жаргалтай болгодог ба сурагчид маань хөгжмийн гоо сайхныг жинхэнэ утгаар нь мэдэрч амьдралыг илүү өнгөлөгөөр харж, өөрөө өөрийгөө хөгжүүлэх хүчийг олж авахад нь туслах явдал бол миний зорилго юм.